Үйлчилгээний нөхцөл

Үүсгэсэн: 2019/03/22
 

Ерөнхий зүйл

  1. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч,  платформд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Монголиан гайд платформ нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
  3. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Платформ ба түүний үйл ажиллагаа

  1. Монголиан гайд платформ нь Монголиан Гайд Нэтворк ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, хүсэлт, шүүмж, залруулга зэргийг  чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

Платформын хэрэглэгч ба гишүүнчлэл

  1. Платформ нь гишүүнчлэлтэй байна. Платформ - р үйлчлүүлэх буюу зураг оруулах болон сэтгэгдэл бичихийг хүссэн ямар ч хэрэглэгч платформын гишүүн байх ёстой.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  3. Хэрэглэгч үнэ төлбөргүй байгууллага оруулах эрхтэй байх ба тухайн мэдээллийн үнэн зөв байдалын өмнөөс сайт хариуцлага хүлээхгүй
  4. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруувал тухайн гишүүнийг  устгана.
  5. Хэрэглэгчийн оруулсан зураг контентын үнэн зөв байдал зохиогчийн эрхийн аливаа асуудлыг  сайт хариуцахгүй.  
  6. Хэрэглэгч нь байгууллагуудад хувийн сэтгэгдэл үнэлэлт өгөх эрхтэй.тухайн үнэлэлт дүгнэлтэнд сайт хариуцлага хүлээхгүй.

Сурталчилгаа

  1.  Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах бусдад давуу эрх олгох эрхтэй.
  2.  Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд платформ огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд платформ хариуцлага хүлээхгүй.
  3. Сурталчилгааны үнэн зөв байдалыг тухайн сурталчилгааг явуулж буй байгууллага хувь хүн хариуцна.

 

 

 

Mongolian Guide Application

You can install our mobile app on your phone and use it from anywhere.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline