Үйлчилгээний нөхцөл
Үүсгэсэн: 2019/03/22
Ерөнхий зүйл
- Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, платформд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Монголиан гайд платформ нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
- Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
Платформ ба түүний үйл ажиллагаа
- Монголиан гайд платформ нь Монголиан Гайд Нэтворк ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, хүсэлт, шүүмж, залруулга зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
Платформын хэрэглэгч ба гишүүнчлэл
- Платформ нь гишүүнчлэлтэй байна. Платформ - р үйлчлүүлэх буюу зураг оруулах болон сэтгэгдэл бичихийг хүссэн ямар ч хэрэглэгч платформын гишүүн байх ёстой.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч үнэ төлбөргүй байгууллага оруулах эрхтэй байх ба тухайн мэдээллийн үнэн зөв байдалын өмнөөс сайт хариуцлага хүлээхгүй
- Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруувал тухайн гишүүнийг устгана.
- Хэрэглэгчийн оруулсан зураг контентын үнэн зөв байдал зохиогчийн эрхийн аливаа асуудлыг сайт хариуцахгүй.
- Хэрэглэгч нь байгууллагуудад хувийн сэтгэгдэл үнэлэлт өгөх эрхтэй.тухайн үнэлэлт дүгнэлтэнд сайт хариуцлага хүлээхгүй.
Сурталчилгаа
- Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах бусдад давуу эрх олгох эрхтэй.
- Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд платформ огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд платформ хариуцлага хүлээхгүй.
- Сурталчилгааны үнэн зөв байдалыг тухайн сурталчилгааг явуулж буй байгууллага хувь хүн хариуцна.
Mongolian Guide Application


1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline