Казак үндэстний соёл
0 сэтгэгдэл

Казах үндэстэн нь Монгол Улсын хүн амын 3.9 хувийг эзэлдэг бөгөөд тэдний 75.5 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг аж. 

Казакууд өвгөд өтгөс, настан буурлуудаа эрт цагаас өнөөг хүртэл ихэд хүндэтгэсэээр иржээ. Зарим айл хэрэг төвөгт өртөж болзошгүй зан байдал хүмүүжил, сахилга бат сулхан хүүхдээ Аксакалатай уулзуулж сургамжийн үг сонсгон зөв замд оруулдаг уламжлалтай.

Казак ямар ч айлын хүмүүс (хоноц ч адилхан) хоол идэхийн өмнө ба дараа нь гараа заавал угаадаг заншилтай. Айл бүхэн услаг буюу сувлак, тослог буюу маялак гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүс болон зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Казак айлд зочилбол тэд эхлээд аяганд цай хийж барина. Цайг нь уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганыхаа амсарыг 5 хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ ингэхгүй бол аяганд тань хэдэн ч удаа цай хийж мэднэ. Казак айлд зочлох хэрэг гарвал нар жаргахаас өмнө очвол, тэр айл зочныг үнэн сэтгэлээсээ ирье гэж манайхыг зорьж ирсэн сайхан сэтгэлтэй зочин гэж үзээд дээд зэргээр хүндэлнэ. Хэрэв нар шингэсний дараа очвол Кангарган конак  (төөрсөн хоноц) гээд арай өөрөөр угтдаг.

Дэлхийд шувуугаар ан хийдэг үндэстэн тун ховор бөгөөд тэдний нэг бол казакууд юм. Тэдний энэ заншил 250 жил үргэлжилж байгаа бөгөөд Казакын эрчүүд бүргэдээ аваад ан гөрөөнд явахад нь хэн нэгэн хүн хамт явъя гэвэл түүнийг заавал дагуулан явдаг. Бүргэд нь 25-30 насалдаг.

Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.