Буддист аялал
0 сэтгэгдэл

Буддизм бүр Хүннүгийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддизм нь төрийн шашин байжээ.

Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.

Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмдийн Алтан хаан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. XY-XYI зуунд өрнөсөн дотоодын хямралын улмаас ард түмэн доройтон зовж, улс орон сульдаж байх үед монголын хаад ноёд улс үндэстнээ итгэл бишрэлээр дахин нэгтгэж болох арга зам хайж байв. Оюун санааны хувьд нэгдмэл байх нь тухайн угсаатны нэгдэлд чухал хүчин зүйл болоод байсан юм. Энэ цаг үед Монголыг дорнод талаас нь эзэлж эхэлсэн Манж улсын хаан монголчуудыг шашнаар номхотгох бодлого явуулж, шашныг  зүйл бүрээр дэмжин тэтгэх болжээ.

.

1937 онд их хэлмэгдүүлэлт эхэлж 17 мянга гаруй ламыг баривчлан гурван анги болгон хувааж ял шийтгэл оногдуулжээ. Дээд анги буюу хэргэм зэрэг, мяндаг цолтой лам нарыг буудан хороож, дунд анги буюу идэр насны лам нарыг 10 хүртэл жилээр шоронд хорьж тарчилган зовоожээ. Доод анги буюу 20 хүртэл насны залуу лам нарыг энгийн ард болгож, ард түмний шүтэн биширч байсан бурхан шүтээн, оюуны үнэт зүйлс, ном судрыг устган 700 гаруй сүм хийдийг эвдлэн нураажээ.

 

Шашин шүтэх нь Монголд хаалттай байсан бөгөөд Сайд нарын Зөвлөлийн хурлын шийдвэрээр 1944 онд Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг сэргээж хурал ном хурахыг зөвшөөрсөн боловч МАХН-ын хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулж байв. Харин 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар буддын шашин дахин мандан дэлгэрэх, сүсэгтэн олон бурхан шашнаа чөлөөтэй шүтэх боломж бүрдсэн юм.

Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline