Бага Баян - Энхийн төлөө цогцолбор
0 сэтгэгдэл

Монгол улсын батлан хамгаалах яамны харъяа Энхийн төлөө цогцолбор төв нь Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна. Энхийн төлөө цогцолбор төв нь барилга архитектурын өвөрмөц шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, барилгын норм, стандартын шаардлагыг хангасан, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай юм байна. Энэхүү цогцолбор нь 51 өрөөтэй, хурлын танхим, зоогийн газар, билльяардын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн зэрэгтэй амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна

Улаанбаатар хот
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.