UBean Coffee House and Roasterie
0 сэтгэгдэл

Манай хамт олон онцгой буюу дээд зэрэглэлийн кофены соёлыг Монгол улсад таниулах зорилготойгоор 2010 оноос хойш ажиллаж байна. Кофеныхоо буурцгийг импортоор оруулж ирэн тусгай технологиор хуурч үргэлжид шинэхэн хуурсан кофегоор үйлчилдэг. ЮБийн Кофе Хаус нь онцгой, дээд зэрэглэлийн арабика кофег худалдаалдаг тул кофены жинхэнэ амтыг мэдрэхийг хүсэгчдэд нэн тааламжтай байх болно. 100% органик жимсний шүүс, жимсний энгийн сироп хоёр асар их ялгаатайн адил дээд зэрэглэлийн кофег энгийн кофетой харьцуулшгүй билээ. Та дээд зэрэглэлийн кофег амсаж үзэх төдийд л ялгааг нь мэдрэх болно. Түүнээс гадна кофены амтыг илүү төгс гаргахын тулд хэд хэдэн төрлийн гар аргаар кофег хандалж, нэрж худалдаалдаг. Түүнчлэн бид Кофе нунтаглагч машин болон, нэрэх хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Бейкери бүтээгдэхүүний хувьд жинхэнэ Америк жороор хийгддэг байгаа. Манай кофе хаус нь Industrial буюу үйлдвэрийн хэв маягаар орчны дизайныг зохицлоосон тул үйлчлүүлэгчдэд тав тухтай бөгөөд шинэлэг өөр мэдрэмжийг төрүүлж чадна.

8000₮
Улаанбаатар хот, 13-р хорооллын дунд зам буюу натурын зам дагуу байрлах 3 давхар барилгын нэг давхарт.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline