ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЖУУЛЧНЫ БААЗ
0 сэтгэгдэл

Манай бааз нь 2007 онд Аялал жуулчлалын яамнаас “Хоёр цэцэг”-н зэрэглэл тогтоосон юм.

“Хөвсгөл далай” жуулчны бааз нь 2002 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байгаа ба Хөвсгөл нуурынхаа унаган төрх, цэвэр тунгалаг ус, агаар, ховор ан амьтан, байгалийн элдэв сонин тогтоц, дархадуудын зан заншил, ховор нандин түүхийн дурсгалт зүйлсийг гадаад болон дотоодын жуулчдад таниулж, тэдний тав тухтай амрах орчныг бүрдүүлэн хүссэн үйлчилгээг нь чанартай, түргэн шуурхай үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Үйлчилгээ:

Нэг ээлжиндээ 60-70 хүн хүлээн авах гэр буудал
60 хүний суудалтай гэр ресторан
Халуун ус, шүршүүр, саун
Боловсон бие засах өрөө
12 хүний суудалтай VIP өрөө
18 хүний суудалтай усан онгоц: “Янжимаа”

Нэмэлт үйлчилгээ:

Спорт тоглоом: теннис, сагс, гар бөмбөг, снуукер билииард
Караоке
Уламжлалт тоглоом
Бэлэг дурсгалын зүйл
Зурагт үзэх
Ачаа тээш хадгалуулах
Нум сум харвах
Авто машины үйлчилгээ
Загасны уурга дэгээ
Ардын урлагийн тоглолт
Од харах дуран

Манай компани нь өвөл ба зуны цагаар Мөсний баяр ба Сарлаг фестивалийг зохион байгуулдаг билээ. Мөсний баяр нь жил бүр 02 сарын сүүлээр, 03 сарын эхээр болдог ба харин Цаатан фестиваль нь наадмын дараахан 07 сарын дундуур зохиогддог билээ.

Хөвсгөл аймаг, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт Улаанбаатар хотоос 778км, Мөрөн хотоос 100км, Хатгал сумаас 6км-т Хөвсгөл нуурын баруун урд эргийн дагуу Доод модот булан гэдэг газар Хөвсгөл далай жуулчны бааз нь байрлаж байна.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline