БУЛНАЙН ХАЛУУН РАШААН
0 сэтгэгдэл

Чандмань-Өндөр сумын төвөөс хойш 40-өөд км зайтай байдаг. Хөвсгөл нуурын зүүн тийш Үүрийн тэгш өндөрлөгт Халхан голын эх хавьд 1600 м өндөрт орших эл рашаан халуунаараа алдартай. Эл рашааныг Булнайн буюу халхан голын рашаан гэдэг.

Рашаан нь хар модон ой, боржин чулуулгаас тогтсон их уулсын дунд байдаг. Гүнээс ундрах олон булагтай. Халуун нь 27-45 хэмд хүрдэг. Рашааны химийн найрлагыг нь 1971 онд шинжлүүлэхэд гидрогарбит, сульфат, хлорид, натри, кальци ихтэй халуун рашаан юм гэж тогтоосон. Дээр үеэс нутгийн иргэд өвчин хуучаа эл рашаанаар эмчилдэг байжээ.

Оросын эрдэмтэн Антилов, эрдэмтэны О.Намнандорж, Ш.Цэрэн, Ө.Нямдорж нар рашааны найрлага бүтцийг шинжилж судалж байжээ. Мэдрэлийн болон дотоодын шүүрлийн өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг. Арьсны үрэвсэлт өвчнийг анагаахад тустай. Аймгйин төвөөс эл рашаанд хүрхэд 220 км

Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр сумын төвөөс хойш 40-өөд км зайтай байдаг. Хөвсгөл нуурын зүүн тийш Үүрийн тэгш өндөрлөгт Халхан голын эх хавьд оршдог.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline