ГАНТИГТЫН РАШААН
0 сэтгэгдэл

Бүрэнтогтох сумын Хядагийн голын орчмын нэгэн булгийг Гантигт гэж нэрлэдэг.

Гантигтын цэнгэг хүйтэн булгийн усыг нутгийн иргэд, хол ойрын хүмүүс эртнээс элэг цөс, дотрын элдэв өвчинд ууж, өвчин эмгэгээсээ салсаар иржээ.

Хядагийн буюу Гантигтын рашаан усны физик-химийн үндсэн шинж найрлагыг 1999 онд рашаан судлалын төв лаборторид шинжлэхэд сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат кальцийн ион зонхилсон сул эрдэсжилтэй рашаан ус гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эл рашааныг элэг, цөс, ходоодны архаг болон хоолны шингэц муудах өвчинд хэрэглэдэг байна.

Аймгийн төвөөс рашаан хүртэл 32 км зайтай.

Хөвсгөл аймаг, Аймгийн төвөөс рашаан хүртэл 32 км зайтай
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline