САЛБАРТЫН ХАЛУУН УСНЫ РАШААН
0 сэтгэгдэл

Галт сумын Рашаант багийн нутгийн Гүртийн нурууны ар бэлээс оргилон гарах халуун рашаан усыг Салбартын халуун рашаан гэнэ.

Рашааныг 300-гаад жилийн тэртээгээс нутаг хошууны ардууд үе мөч, чийг бам, бөөр нуруу, саа зэрэг элдэв өвчин эмгэгийг илааршуулахад хэрэглэсээр иржээ. Нэг дороос шахам оргилох таван булгаас секундэд 6.1 литр рашаан ус ундарна. Рашаан 38-44 хэм халуунтай.

Рашаан усны найрлага хими, физикийн шинж чанарыг судалж үзэхэд бага эрдэсжилтэй, сульфатын хлор, натри кальцийн ион зонхилсон, геохимийн ангижруулах порцесст бүрэлдэн тогтсон азотлаг хүхэрт-устөрөгчийн сульфат натрийн ионы бүлэгт хамаарагдах рашаан юм. 

Хөвсгөл аймаг, Салбартын халуун рашаан хүрэхэд аймгийн төвөөс 177 км, сумын төвөөс 25 км юм.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline