ТОШИНТЫН РАШААН
0 сэтгэгдэл

Цэцэрлэг сумын төвөөс 38 км-ын зайд Тошинтын толгойн өвөр хормойноос оргилох эл рашаан Тошинтын рашаан гэж олонд алдаршсан юм.

Тошинт толгой нь боржин чулуунаас тогтсон. Толгойн өврөөс ухахад хүхэр үнэртсэн хар хөх өнгийн нуранги чулуу гардаг. Эл рашааныг 1960 оны үед шинжлэн усанд нь нүүрс хүчлийн хий, хүхэрт ус төрөгчийн хүчиллэг байгаа нь тогтоосон. Рашааны хөлд хүхэр ханхалсан хар хөхдүү өнгөтэй өмхий шавар байдаг.

Нутгийн хүмүүс ходоод гэдэс, дотрын өвчин, дөрвөн мөчний өвчинд сайн гэж хэрэглэсээр иржээ. Рашааныг уухад элдэв амт үнэргүй. Шаварт нь хөл гараа дүрж шавж хэрэглэдэг.

Хөвсгөл аймаг, Хол ойрын рашаанчид 7,8-р сард их ирнэ. Аймгийн төвөөс эл рашаан 220 км юм.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline