ХОНОГЦОЛЫН РАШААН
0 сэтгэгдэл

Энэ нь хоноглодог цол гэсэн утгаар үүссэн нэр юм. Хороо руу нүүдэл хийдэг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын III багийн айлуудын хоног тааруулж буудалладаг газрынх нь нэг. Модны чөлөөг байрлалаар нь өөр өөрөөр нэрлэдэг эртний уламжлал дархадын салбар аман аялгуунд байдагтай холбогдож энэ нэр үүссэн.

Уртрагийн давааны энгэрийн хормойноос ундрах олон жижиг бүлгийн рашаан хэмээн эртнээс нутгийн хүмүүс хүртэн элдэв өвчнөө илааршуулдаг байжээ.

Энэ рашаанд хүрэх зам бэрх морьтой хүн хэд хоног явж хүрдэг. Зах зээлийн үед нутгийг ашиглан рашаан усанд машинаар очих зам гаргах гэж аймгийн хөдөлмөрчдийн үүсэл санаачилгаар 1988 онд засаж суудлын тэргээр очдог болжээ. Нутгийн ардуудын яриагаар 1926 онд Төвдийн нэг маарамба лам очиж рашаан булгийг шинжиж үзээд ямар өвчинд ууж болох тэмдэгийг булаг булгийн эхэнд тавьсан гэдэг. 1972 оны үед МУИС, Эрхүүгийн их сургуулийн судалгааны шинжээчид рашааны найрлаганд хими физикийн шинжилгээ хийжээ.

Энэ рашаан нь эрдэсжилттэй сульфат натрийн найрлагатай хүхэрлэг амттай юм. Доод булаг буюу доод рашааныг ходоод гэдэс элэг, цөс, цус багадах өвчинд уудаг.

Дээд булаг буюу дээд рашаан нь 20-иод хэмийн халуунтай. Энэ рашааныг нутгийн хүмүүс уух, шавших, цохиулах, орох зэргээр хэрэглэдэг.

Хөвсгөл аймаг, Ринченлхүмбэ сумын төвөөс 80-аад ын зайд Жанарын тайгын нэгэн гол болох Уртрагийг баруун эрэгийн өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар Хоногцолын рашаан байдаг.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline