ДУЛААНЫ РАШААН
0 сэтгэгдэл

өвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2-р багийн нутагт умард өргөргийн 49O 30i дорнод уртрагийн 99O 22i 20i солбицолд далайн түвшнээс дээш 2040м өргөгдсөн газарт Дулааны рашаан бий. Үүнийг бас Ганц модны рашаан, Бүлээний, Нарангийн рашаан гэж янз бүрээр нэрлэдэг. 

Энэхүү рашаан нь тус сумаас баруун тийш 22км-т баруун хойш урссан Дулааны голын эх хойт энгэрт модтой гүн жалгын зүүн талын уруу  хажуу дээрээс 2 ижил булаг оргилно. Өвөл нь харзалдаг. Нутгийнхан дотрын өвчинд сайн гэж жилийн 7-р сард хүн их ирж, уудаг байна. 

Хуучин төрмөлийн үеийн каледоны үеийн дунд зэргийн ширхэгтэй, хөх цэнхэр, ягаан, хүрэн бор, саарал зэрэг янз янзын өнгөтэй ургаа боржин чулууны судлаас нэвчин гарч ирсэн гүний ус аж. Тэр үеийн диорит, сэвхэт чулуу гэх зэрэг чулуулаг байдаг. 

Бараг битүү ой модон дунд, наранд ээвч энгэр дээр эргэн тойрон ойт өндөр уулс хүрээлсэн, гол горхи элбэгтэй ойт, уулархаг сайхан газар ажээ. 

Физик химийн чанар, найрлага нь.

1960 оны 9-р сарын 19-ний 15 цагт агаарт 15 хэм дулаан байхад рашааны цацраг идэвхт радио бичил рентген цагаар 20, үнэр амт өнгөгүй, тунгалаг. Цагт 1-р булгаас 1080л, 2-р булгаас 2160л ус гарч байв.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline