ҮҮРТИЙН РАШААН
0 сэтгэгдэл

Арбулаг сумын 3-р багийн нутагт умард өргөргийн 49 47, дорнод уртрагийн 999 солбицолд далайн түвшнээс дээш 1800м өргөгдсөн өндөрт Үүртийн рашаан оршино. Энэхүү рашаан Мөрөн хотоос баруун хойш 90км, Арбулаг сумаас баруун зүгт 30км тус тус зайтай. Үүртийн голын дунд хир зүүн захын хөх хадан хясааны ёроолоос ундрах хоёр эхтэй булаг аж.

Энэ рашаан хуучин төрмөлийн эриний Кембрийн галавын үед далай тэнгисийн тунамал чулуулаг болох хөх саарал өнгөтай маш хатуу давхрага бүхий шохойн чулууны судал дороос гарсан ус байна. Тухайн үед шохойн чулууны судалд шаравтар өнгөтэй элсэн чулуун судал тогтжээ. Тэрхүү шохойн чулуу баруун зүүнээ сунаж 50 хэм өнцгөөр унаж тогтсон. Харин энэ рашааны зүүн хойно 8-10км-т орших 2411м тэгш газрууд каледоны боржин чулуулгаас тогтжээ. 

Энэхүү булаг нь баруун урагшаа өвөл их тошигнон хөлдөж ам дүүрэн гарч ирдэг байна. Тэр хавьд мөнх цэвдэг бөгөөд түүнийг энэ рашааны дайран гарах учраас маш их хүйтэн хасах 2 хэм байв. Манай орны шинжлэн судалсан рашаанууд дотроос хамгийн их хүйтэн байдаг рашааны нэг юм. 

Нутгийн хүмүүс муг, шар, хоргос хатах зэрэг ходоод гэдэсний өвчинд энэ рашаанаас ууж эмнэн сувилдаг байна. 

Жил бүрийн 7-8 сарын үед рашаанчид хамгийн ихээр цуглан рашаанаа ууна.

Хими физикийн найрлага, чанар нь:

1960 оны 9-р сарын 21-ий 9 цагт агаар 8 хэм дулаан байхад рашааны хэм -2, цацраг идэвх бичил рентген  цагаар 22, хүхэрлэг үнэртэй, өнгөгүй, тунгалаг, 2 булаг нийлээд цагт 2700л ус гарч байв. Хээрийн шинжилгээгээр ХүхэртУстөрөгч, нүүрсхүчлийн хий, 2 цэнтийн төмөр тус тус бага байв.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline