Наурызын баяр
0 сэтгэгдэл

Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурызын баяр юм.
Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлан баярладаг заншилтай.

 Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг. 

Баярын урд орой айл болгон көже идээгээ бэлтгэж баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг. 

Наурызыг нийтээр гуравдугаар сарын 22-нд тогтмол тэмдэглэдэг уламжлалтай 

Mar 22, 2019
Баян-өлгий аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.