Улаанбаатар олон улсын XI кино наадам
0 сэтгэгдэл

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн ЗДТ Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, ArtsCouncil Mongolia Acm - Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Swiss Cooperation in Mongolia-Швейцарын Хөгжлийн Агентлаг, Goethe-Institut Mongolei-Монгол дахь Гёте Институт, German Embassy Ulaanbaatar, Ambassade de France en Mongolie Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн элчин Сайдын Яам Australian Embassy in Mongolia-, Nomadia Pictures, Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
энэ жилийн наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Берлин, Венец, Шанхай, Локарно, Сидней, Эдинбург, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 15 кино 3 Монгол бүтээлийг олон нийтэд толилуулна.

Oct 20, 2019 - 17:00
Улаанбаатар хот
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline