АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
1 сэтгэгдэл

Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Төв аймаг, УБ хотоос баруун хойш 92 км засмал замаар, 7 км шороон замаар явж хүрэх зайд буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу
sukhbaatar
2019-05-27
ochij uzne dee

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline