Галбын говь
0 сэтгэгдэл

Манай улсад алдартай 33 говь бий. Үүнээс хамгийн том нь улаан хүрэн тэмээгээрээ алдартай “Галбын говь” ажээ. Холоос харахад тэнгэрийн хаяа, шаргал элстэй нийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагддаг.

Нарны гэрэлд алтан шаргал өнгөтэй харагддаг бол нар жаргах үед хүрэн улаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. 

“Галбын говь”-ийн талбай 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр. Мөн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Байшин цав, Хуурай цав, Амтгай, Үрэлбэ, Шар цав хэмээх олдворт газар бий.

Үүнээс гадна Монголд төдийгүй дэлхийд ганцхан байдаг хөдөлдөг хад энэ сумын нутаг дэвсгэрт байдаг ажээ. Сумын төвөөс урагш 20 километрийн зайд, Цогцолын хийдийн хажууд өвөрмөц тогтоцтой тэр хад байгаа. Хад хүн хүрээгүй байхад өөрөө хөдөлдөг юм байна.

Өмнөговь аймаг, “Галбын говь” Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг эзэлдэг.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline