Дашинчилэн Амралт , Сувилал
0 сэтгэгдэл

ТАНИЛЦУУЛГА

Амрагчдын ая тухыг хангасан 4 улирлын байр, зоогийн газар, биллъярд, эмчилгээний байр зэрэг үйлчилгээгээр эвсэг, найрсаг хамт олон үйлчилнэ.

 

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Физик эмчилгээ: 

Физик эмчилгээний тасаг УВЧ, соллюкс, ионжуулагч зэрэг аппаратаар эмчилгээ явуулдаг. Татлага хийдэг.

Биеийн тамир эмчилгээ: 

Эмчлүүлж сувилуулагчид тохирсон дасгал хөдөлгөөн хийгдэнэ. Задгай талбайд болон анхилуун цэцэрлэгт биеийн тамираар тогтмол хичээллэх боломжтой. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, усан дасгалаар бие бялдраа хөгжүүлж, чийрэгжүүлэх боломжтой.

Саам эмчилгээ: 

Туслах аж ахуйдаа түшиглэн ямааны сүү, гүүний саам эмчилгээ хийнэ.

 Хануур, төөнүүр, бумба засал: 

Эдгээр уламжлалт эмчилгээний аргуудыг рашаан эмчилгээтэй хавсруулан тохирох заалтын дагуу хийхэд эмчилгээний үр дүнд сайн.

Иллэг, бариа засал: 

Бүтэн биеийн зөөлөн бариа, халуун сүүн бариа, халуун шөлөн бариа, халуун тосон бариа, шар сүүн бариа хийх.  Эдгээр бариа нь биеийн үйл ажиллагааг сэргээх, бие махбодыг хоргүйжүүлэх, тамиржуулах, хүч сэлбэх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг. Рашаан эмчилгээтэй хослуулахад эмчилгээний үр дүн сайн.

Амин дэм засал: 

Сувилал нь хангайн бүсийн нэрс, үхрийн нүд, улаалзгана, мойл, тошлой, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимс, самар элбэг ихээр ургадаг газарт байрладаг бөгөөд амрагч сувилуулагчдад нохойн хошууны ханд, үзэмний шүүс, жимсний шүүс, чанамал, тараг, сүү, ээдэм зэрэг  бүтээгдэхүүн тогтмол өгч амин дэмийн засал хийдэг. Мөн анхилуун цэцэрлэгт чацаргана тарьж ургуулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline