БАЯН-УЛААН ЖУУЛЧНЫ БААЗ
0 сэтгэгдэл

Манай компани Мөрөнгөөс-Хатгал, онгоцны буудлаас-жуулчны бааз хүртэл өөрийн болон захиалгат тээврийн хэрэгслээр үйлчилнэ. Онгоцны суудлын захиалга авч, угтаж үдэж мордуулна.

Баазын хүчин чадал

Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авна. Нэг давхартаа 40 , хоёр давхартаа VIP зэрэглэлийн 20 хүний суудалтай ресторантай. Боловсон бие засах газар,  шүршүүр,  саун, өвлийн улиралд жуулчид хүлээн авах дулаалгатай гэр, Жи-мобайл, Мобиком, Юнителийн утасны сүлжээ байнга барьдаг. Нуурын цэвэршүүлсэн цэнгэг ус, хүнсний аюулгүй байдлыг  хамгаалах хөргөгч, хөлдөөгч зэрэг хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй.

Амрагчдад өдөрт 3 удаа Европ, Ази, Монгол үндэсний халуун хоол зуушаар үйлчилнэ. Хоол хүнсэндээ орон нутагтаа өөрсдөө бэлтгэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн нуурын төрөл бүрийн загас, ойн төрөл бүрийн жимс, мөөгөөр бэлтгэсэн хоол хүнс, сарлаг хайнагийн хөөрүүлсэн сүү, тараг, өрөм, цөцгий зэрэг цагаан идээ, мөн захиалгаар Монголын үндэсний уламжлалт хоол хорхог, боодог, шорлогоор үйлчилнэ.

МАНАЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:
– Замын тоос шорооноос хол
– Дуу чимээнээс тусгаарлагдсан
–Далайн харагдцаар хамгийн ашигтай байрлал /өндөрлөг газар байрладаг тул нуурыг дээрээс нь харах/
– Телескопоор од, гариг эрхэс, нуурын мандлыг ажиглан харах
– Цагаан идээ /өдөр бүр 1 аяга сүү, 1аяга тараг/

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

19-р зууны үеийн эгэл жирийн ардын аж амьдралыг харуулсан гэр музей үзэж сонирхох
Гэр музейд хоноглох
Шөнийн болон өдрийн дурангаар
хөвсгөл нуур орчмын ан амьтан,
шувууд, байгалийг авто машинаар явж дурандах
Телескопоор од, гариг эрхэс, нуурын мандлыг ажиглан харах
Малчин болон цаатан айлд зочлох
Бөөгийн ёс заншил үзүүлэх
Морь, сарлаг унуулах
Явган болон авто машины аялал
Усан аялал
Морин болон үхэр тэрэгний аялал
Загасчлах /Хөвсгөл нуур, Эгийн гол/
Монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх оньсон
болон эвлүүлдэг тоглоом
Шагайгаар дөрвөн бэрх орхих, няслах, морь
уралдуулах
Галын наадам
Шувуу, цэцэг, эрвээхэй ажиглах
Аймаг, сумын үндэсний баяр наадам үзүүлэх /7-р
сард/
8-9-р сард Тайгын зэрлэг жимс түүх /нэрс, үхрийн
нүд, улаалзгана, аньс/
Жил бүрийн 2-р сард Хөвсгөл нуурт “Мөсний баяр”,
3-р сард олон улсын тэшүүрийн марафон үзэх
Нум сум харвах
Саун
Массаж
Сагс, волейбол тоглох

Хөвсгөл аймаг, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт Хөвсгөл нуурын баруун өмнөд эрэг дээр “Дээд модот булан” гэдэг байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг. Улаанбаатар хотоос Мөрөн хүртэл 800 км (засмал зам), Мөрөн хотоос Хатгал тосгон хүртэл 98,8км, Хатгалаас манай баа
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline