АР ДАВХАР ХОЙГ ЭКО БААЗ
0 сэтгэгдэл

Манай бааз нь анх 2008 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Эргэн тойрон ямар ч бааз, хүнгүй тайван орчин- Тєв суурин болон авто замаас зайтай тул чимээ шуугиангvй. Мєн эргэн тойронд 10км-с дотогш єєр жуулчны бааз байхгvй.
Yзэсгэлэнт байгаль ан амьтан – Энд хүдэр, буга, тарвага, үнэг, хэрэм, чандага,  бор гөрөөс, чоно, жамъянмядаг, яргуй, сурнагийн ягаан цэцэг  зэрэг төрөл бүрийн цэцэгс алаглана.  Манай бааз энэ цэцэгсийн дунд байрладаг. та цэвэр агаарт амарч алжаалаа тайлахын хамтаар Монголын улаан номонд орсон нэн ховор хүдэр Баданга хүдэр /Moschus Moschiferus, Халиун буга - Cervuse elaphus, Монгол тарвага- /Marmota Sibirica Radde, 1862/, харахаас гадна оройн нар vзэсгэлэнтэйгээр жаргахыг, мєн шєнийн тэнгэрт гялалзах оддын  сайхныг харах боломжтой.

2010 оны шилдэг эко жуулчны бааз.  Улсын тусгай хамгаалалттай Хөвсгөл нуурын Байгалийн Цогцолборт газрын байгалийн үзэсгэлэнт төрөл бүрийн амьтан, ургамал цэцэгсээр бүрхэгдсэн Хөвсгөл нуурын зүүн эрэг рүү түрж орсон өвөрмөц тогтоцтой хамгийн үзэсгэлэнт Ардавхар хойг дээр оршдог онцлогтой.  Улаанбаатар хотоос 810км, Мөрөн хотоос 125км.


Зуны улиралд машинаар хүрэлцэн очиход 20км буюу 1цаг,  усан онгоцоор очиход 8км буюу 30минут явж хүрнэ. Өвлийн улиралд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр Хатгалаас Ар давхар баазруу  машинаар хүрэлцэн очиход 10 минут зарцуулна.


Нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авна. Сургалт семенар хийх боломжтой. Тохилог бие засах газар, халуун ус саунтай. Саунд орохдоо саван болон химийн бодис хэрэглэхгүй нуур руу үсэрч орох зориулалттай.

Хүчин чадал:
30-40 хүн хүлээн авна.
Сургалт семенар хийх   боломжтой
Тохилог бие засах газартай 
Тохилог халуун ус саунтай- Саунд орохдоо саван болон химийн бодис хэрэглэхгүй нуур руу үсэрч орох зориулалттай

Зуны улиралд: машинаар хүрэлцэн очиход 20км- 1цаг,усан онгоцоор очиход 8км зайтай-30минут
Өвлийн улиралд: Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр Хатгалаас манай  баазруу  машинаар хүрэлцэн очиход  10 минут  зарцуулах болно

Аялалын төрөлүүд:
  Танд санал болгож буй аялалын төрлүүд:

- Хөвсгөлийн онгон зэрлэг байгалиар морин аялал хийх   
- Явган аялал
- Үхэр тэрэгний аялал
- Усан аялал 
- Авто аялал
- Цэцэг, амьтан үзэж сонирхох, судлах аялал
- Байгаль хамгаалах үйлсд оролцох
- Нүүдэлчин айлд зочлох/ зан заншилтай танилцах/
- Хөвсгөл нуурын толь шиг тунгалаг мөсөн дээр зохиогддог мөсний баярыг үзэн морин чаргаар зугаалах                       
- Тайгын жинхэнэ цаатан айлд зочлох
- Шашин бөө мөргөлийн аялал
- Хөвсгөл нуурын Сомоон сарьдаг Хүслийн хад-нд  хүндэтгэл үзүүлэх мөргөх аялал

Та аль ч аялалаар явсан таньтай хамт орон нутгийн Эко хөтөч явах болно.
Эко хөтөчтэй явсанаар та тухайн орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, ан амьтан, ургамал, түүнчлэн нутгийн зон олонтой илүү ойр, тэдний аж байдлын талаар илүү ихийг мэдэх боломжтой.

Байгуулагдсан он: 2005
Гэр буудлын тоо: 13
Байшин буудлын тоо: 3
Нийт орны тоо: 30-40

Хөвсгөл аймаг, Монголын “Ар Давхар хойг ЭКО” жуулчны загвар бааз нь улсын тусгай хамгаалалттай Хөвсгөл нуурын Байгалийн Цогцолборт газрын байгалийн үзэсгэлэнт төрөл бүрийн амьтан, ургамал цэцэгсээр бүрхэгдсэн Хөвсгөл нуурын зүүн эргийн луу түрж орсон өвөрмөц
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline