Аригийн гол
0 сэтгэгдэл

Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын нутгаар дамнан баруунаас зүүн тийш 110 км урсаж Үүрийн голд цутгана. Хөвсгөл нуурын зүүн урд хэсгээр орших Ариг уулнаас эх авч, Бадарын нурууны хойгуур урсахад Яргис, Цэгэр, Нарийн, Нуурмагт, Хөх гол зэрэг том жижиг 10-аад гол Аригийн голд цутгадгаас адаг хэсэгтээ гольдрил нь өргөсөн ус нь гүн болдог. Голын ус нь эхэн дунд хэсэгтээ ширүүн, хуртай жил түргэн үерлэж, саваа халина. Аригийн гол нь өөхөн цагаан зэрэг төрөл бүрийн өнгийн чулуутай, зэвэг загас элбэг байдаг. “Монголын нууц товчоо"-нд гардаг Апунгоогийн төрсөн нутаг ус болох Ариг ус бол Аригийн гол мөн хэмээн зарим түүхч үздэг. Энэ нутаг ус Аригийн голтой холбоотой олон сайхан домог хууч яриа байдаг. Чандмань-Өндөр сумын төв орох замын Аригийн гол гарах гармын өмнөх эрэг дээр Апунгоо эхэд зориулан босгосон хөшөө буй. Энэ хөшөөний орчимд 2002, 2006 онд "Алунгоо эхийн сургаалийн баяр” хийсэн юм.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline