Бэлтэс гол
0 сэтгэгдэл

Улаан-Уул сумын нутаг дахь Хорьдол Сарьдагийн Их уулсын энгэр хэсгээс эх авч баруун урагш 90 км урсаж Дэлгэрмөрөнд цутгана. Бэлтэс гол өндөр уулсын дундуур урсдаг бөгөөд Баянзүрх сумын нутгийн орчим өндөр хадан хадан эрэгтэй болж, зарим хэсэгтээ 10-20 метр өндөр болдог. Голын өргөн зарим хэсэгтээ 20-30 метр болж, гүн нь цүнхээл хэсэгтээ 4 метр хүрдэг. Баянзүрх сумын төвийн орчмоор урсахдаа 4 метрийн өндөр хаднаас буудаг багавтар хүрхрээ үүсгэнэ. Үүнийг Уширын хүрхрээ гэнэ. Бороо хур элбэгэй жил Бэлтэсийн гол амархан үерлэж зорчин явах зам хаагдахад хүрдэг. Улаан-Уул сумын Тоом багийн орчим, Баянзүрх сумын төвийн өмнө хэсэгт Бэлтэсийн гол дээр модон гүүртэй. Баянзүрх сумын төвд ус судлалын харуултай.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline