Бошлой хад
0 сэтгэгдэл

Баянзүрх сумын төвөөс 10-аад км-ийн зайтай, Дэлгэрмөрөн, Бэлтэс голын уулзвар руу түрсэн өндөр хадан цохиог Вошлой хад гэнэ. Эрт урьдын цагт долоон улаан ямаатай Вошлой гэдэг эр эхнэрийн хамт амьдардаг байж. Тэдний саахалт баяны хүү олигор Чойжоо гэгч Вошлойн эхнэрт сээтэн хаяж, Вошлойг хорлохоор хорон санаа сэдсэн гэнэ. Чойжоо нэгэн өглөө Вошлойг дуудаж, Дэлгэрмөрний тохойд байдаг өндөр хадан цохион энгэрт байдаг агуйд их алт эрдэнэс байдаг гэнэ. Хоёулаа аргалж авья гэж гэнэ. Хоёул явж өндөр хадан цохион дээр гарч, сураар Вошлой дүүжлэгдэн хүрч ороход Чойжоо сурыг тасалжээ. Вошлой агуйд ороход бүргэдийн хоёр ангаахай байсан гэдэг. Вошлой агуйнаас гарч чадахгүй олон хоног сарыг өнгөрөөж, бүргэдийн ангаахайдаа авчирч өгсөн идэшнээс гол зогоож байж. Бүргэдийн ангаахай томорч нисэн одох болоход, Вошлой өөрт үлдсэн сураа нөгөө хоёрынхоо толгойг холбон дүүжпэгдэн бууж амь гарсан гэдэг. Чойжоо Вошлойг үхсэн хэмээн санаж, эхнэрийг нь гэргийгээн болгон авч, найр хурим хийж байжээ. Вошлой хуриманд орж, хатавчинд сууж байгаад аяны дугараа ирэхэд:

 

  • Бардам санаатайд мэхлэгдэн
  • Байц хясаанд байлаа
  • Бүргэдийн хоёр ангаахай минь
  • Дэвэн нисэж явлаадаа гэж ая дуу өргөхөд эхнэр сая учрыг мэдэж, домоггарсан түүхтэй гэж нутгийнхан ярьдаг.
Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline