Дөрөө цагаан нуур
0 сэтгэгдэл

Рашаант сумын төвөөс баруун урагш 10-аад км-ын зайтай байдаг юлбоо хоёр багавтар нуурыг нутгийнхан нэгийг нь Дөрөө, нөгөөг нь Улаан -уур хэмээнэ. Газар зүйн ном зохиол, тольд холбоо хоёр нуурыг Дөрөө цагаан нуур гэж бичсэн байдаг. Хангайн нурууны зүүн хойд хэсэгт 1700- аад метрийн өндөрт орших эл бэсрэг нуур нь Хөвсгөл аймгийн Рашаант Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгийн хилийн дээсийг дамнан байдаг. Нуур нь гадагшаа урсгалгүй хэдэн булгийн усаар тэжээгддэг зөөлөн шүлтлэг .стай учир зун хүн усанд ороход биеийн арьс зөөлөрч, угаасан юмны хир буртаг амархан арилж сайхан өнгө ордог гэлцдэг. Өвөл цайны хужир гардаг. хүмүүс түүнийг хаман авч, шахаж шахмал хужир бэлтгэдэг. Нуурын хужир нь зах зээлд гүйлгээтэй, аймгийнхан өргөн хэрэглэдэг. Хөрш хоёр сумынхан малаа хужирлаж тарга тэвээрэг авахуулдаг.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline