Дэлгэрхаан уул
0 сэтгэгдэл

Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 28 км зайд сүндэрлэх Дэлгэрхаан уул бол 3095 метр өндөр юм. Хорьдол Сарьдгийн нурууны салбар уулсаас хамгийн өндөр нь билээ. Дэлгэрхаан уулын хормойн хэсэг битүү модоор хүрээлэгдсэн, дундах хавиас эгц цавчим хад асга болж байснаа дээшлэх тус нарийсан оргил нь цас мөсөөр хучигдан үүлэнд умбаж байдаг. Дэлгэрхаан уул, түүний ойр орчин байгалийн үзэсгэлэнт сэтгэл хорогдом сайхан газар юм. Уулын хад асганд нь янгир ямаа дүүлж байдаг.


Апаг Шишгэдийн бараа нь Апдарт Дэлгэрхаан уул л

Өргөн Шишгэдийн бараа нь Өндөр Дэлгэрхаан уул л гэж

өндөр сүрлэг ариун догшин энэ уулаа дзрхадууд дуу хуурандаа оруулан дуулдаг юм. Дэлгэрхаан уулын оргилд аймгийн уулчид 1958 онд, Монгол, Чехославкийн уулчид 1968 онд, Япон Монголын уулчид 1998 онд гарсан байна.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline