Мунгушийн хүрхрээ
0 сэтгэгдэл

Аймгийн хэмжээнд том жижиг нийлсэн 20-иод хүрхрээ байдаг. Эдгээр нь өндөр уулын хад асга, эгц цавчим ханан хаднаас буудаг уулын голын хүрхрээ юм. Хүрхрээ үүсгэж байгаа голын ус нь өвлийн улиралд хөлддөгөөс ихэнх хүрхрээний ус нь тасалддаг. Хорьдол Сарьдгийн салбар уулсаас эх авдаг Арсай, Тэнгис голын хажуугийн уулын Ус, Бэлтэс голын Ушир. Дэлгэрмөрний эхийн Бариан /13 метрийн өндрөөс буудаг/, Мунгушийн зэрэг томоохон хүрхрээ байдаг.
Мунгуш гол нь Хорьдол Сарьдгийн нурууны салбар уул, далайн төвшнөөс дээш 1600-гаад метр өргөгдсөн Битүү гэдэг уулнаас эх аван урсдаг уулын гол юм. Мунгуш голтой уулын жижиг, горхинууд нийлж доош. урсахдаа амьтны соёо шиг хоёр өндөр шовгор хадны дээд талд гэрийн бууриин хэртэй гүн цөөрөм үүсгэнэ. Энэ хоёр өндөр цохио ханан хадыг нутгийхан нь соёо хад гэнэ. Цөерөм усаар дүүрч хальж доош урсахдаа Соёо хадны дундуур маш хүчтэй багтаж ядан доош олгойдож 30-аад метр хэртэй өндрөөс хүрхрээ болж бууна. Өндрөөс буусан усны хүчинд 20-иод метр гүнтэй цунхэп уусгэж, түүнээс хальсан ус Мунгушийн гопын үргэлжлэл болж  10-аад км урсаад хөрсөн доогуур шургадаг. Мунгуш хурхрээний ус өвөлдөө тасалдаж хөлдөнө гэж үгүй. Мунгушийн хүрхрээ өндөр уулын хадан хавцлаас доош буух учир түүний ойр орчин нь хад, асга, бартаа ихтэй байдаг.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline