ХОРЬДОЛ САРЬДГИЙН НУРУУ
0 сэтгэгдэл

Хөвсгөл нуурын баруун өмнөд, дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 130-аад км сунаж тогтсон уул нуруу бол Хорьдол Сарьдагийн нуруу юм. Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн түвшнээс 2500-гаад метр өндөр боловч түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой. Эдгээрээс хамгийн өндөр нь 3093 метр Дэлгэрхаан уул юм.

Энэ хавийн уулын зүүн хэсэг нь дархан газарт багтах бөгөөд нэн ховор ойн цаа буга болон сибирийн хандгай, аргаль болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор амьтад жигүүртэн шувууд оршдог. Хорьдол сарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь /70 м өндөр/ манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм. 

Хорьдол Сарьдагийн нурууг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, ховордсон ан амьтан, өвс ургамалтай тул 1997 онд УИХ-ын тогтоолоор Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар болгосон юм.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline