ЦЭЦЭГТ НУУР
0 сэтгэгдэл

Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд байдаг цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0.5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2.5 км юм. Нуурын ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1.5 метр юм. Энэ нуур гадагш дотогш урсгалгүй. Ойрын жилүүдийн дулааралтаас усны түвшин багасаж байгаа. Нууранд бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Эл цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг. Нуурын ёроолоос 0.8-1.1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчууд наран мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн цагаан, ягаан цэцэг гарна. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй байдаг. Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумидаг. Байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад дотоодын жуулчдын очих сонирхлыг татдаг юм.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline