ОРООХЫН ДАВАА
0 сэтгэгдэл

Тарвагатайн нурууны Загастайн Гялгар уулаас зүүн тийш, Солонготын даваанаас зүүн урагш их замын зүүн талд орших 3021 метр өндөр уулыг Ороохын даваа гэнэ. Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд явахад Тарвагатайн нурууг давах гол зам Ороохын давааны зам юм. Ороох уулыг хойноос зугуухан ороож өгссөөр 10 км орчим замыг туулж даваан дээр гардаг учир Ороохын даваа хэмээн нэрлэдэг.

Ороохын даваагаар Хөвсгөл-Архангай аймгийн хилийн дээс өнгөрдөг. Даваан дээрээ сэлүүхэн, овоотой. Давааг давж уруудах зам зугуухан. Ороох уулын замыг ороож зассан. Давааг араас өгсөхөд Тойн гол дээр модон гүүртэй. Жаргалант сумын төвөөс Ороохын давааны овоо хүртэл 45 км юм. Давааны овооноо Архангай аймгийн Тариат сумын төв хүртэл 50 км, мянганы зам дайрдаг Тэрхийн голын төмөр бетонон гүүр хүртэл 30 км зайтай.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline