ӨЛИЙН ДАВАА
0 сэтгэгдэл

Улаан-Уул сумын баруун өмнөд хэсэгт 2000 метр өндөрт орших давааг нутгийнхан Өлийн халзан даваа гэдэг. Өлийн даваа өмнө талаасаа аядуу өндрийг өгсөж гарна. Даваан дээрээ тэнүүн бартаагүй, Өлийн 13 овоо гэж алдаршсан овоо байдаг.

Өлийн даваа нь тахилгатай бөгөөд ойролцоох сумд хамтарч жил бүр тахидаг. Өлийн давааг давж хойд тал руу уруудахад 30 хэмийн налуу юм. Давааны өгсөх уруудах 3 км орчим замыг тэгшлэн засаж сайжруулсан. Цас их унасан жил өгсөж уруудаж давахад хэцүү байдаг.

Өлийн халзан даваагаар

Давах нэг л өдөр бий

Өргөн алаг Шйшгэддээ

Очих нэг л өдөр бий

гэж дархадууд дуу хуурандаа оруулан дуулдаг. Өлийн давааг дархадын цэнхэр хотгор орох үүд хаалга гэж нэрлэх нь бий.

Даваанаас сумын төв хүртэл 12 км зайтай.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline