ТООМЫН ДАВАА
0 сэтгэгдэл

Улаан-Уул  сумын нутгаар урсах Бэлтэсийн голыг гаталж, Тоомын давааг өгсөнө. Тоомын давааг урьд талаас нь өгсөхөд аядуу налуу 10-аад км урт замыг  туулж даваан дээр гарна. Тоомын давааг уруудахад огцом уруу налуу 32 хэмд хүрдэг.

Даваа нь далайн түвшнээс 2000 метр өндөрт оршдог. Зун бороо хуртай, өвөл цас их орсон үед хальтиргаа гулгаа үүсэж, өгсөж уруудахад хүндрэх явдал гардаг. Давааны араас өгсүүлэн орой дээр нь гардаг нэг км гаруй замыг тэгшлэн засаж сайжруулсан. Тоомын даваанаас Улаан-уул сумын төв хүртэл 45 км зайтай.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline