ТЭС ГОЛ
0 сэтгэгдэл

Цагаан-Уул сумын нутгийн Булнайн нурууны ар Шавар түрүү ГЭДэг газраас эх авч, Цэцэрлэг сумын нутгийн дундуур, Завхан аймгийн хойд талын зарим сумын нутгаар урсч, улсын хил гарч ОХУ-ын нутгаар дайрч, Увс нуурт эргэж цутгадаг.

Голын урт 568 км, усаа хураах талбай нь 33368 хавтгай дөрвөлжин км юм. Тэсийн гол эхэндээ 15-20 метр, дунд хэсэгтээ задгайран 40-120 метр өргөн болдог. Тэсийн гол 200 гаруй км аймгийн нутгаар урсахад том жижиг 20-иод гол цутгадаг. Голын эхэн хэсэг ой модтой уулын дундуур, дунд хавиар бургасан шугуй дундуур урсана.

Аравдугаар сарын адгаар хөлдөж, тавдугаар сард хайлдаг. Голын эхэн хэсэгт Завхан явдаг гол замд төмөр бетонон, ЦэЦэрлэг сумын төвийн ойролцоо модон гүүртэй.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline