УЙЛГАН ГОЛ
0 сэтгэгдэл

Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 30-аад км зайд Уйлган гол байдаг. Уйлган гол Ажигийн цагаан сарьдгаас эх авч 90-ээд км урсаж Үүрийн голд цутгадаг. Уйлган гол адагтаа нэлээд өргөсч, эмээлийн дөрөө цохих төдий гүн болдог. Уйлган гол гэхээр Монгол даяар мэднэ.

Уйлган голын хөндийгөөс улс орон даяар нэр алдраа дуурсгасан Монголын гурван хүчит аварга Д.Дамдин, Х.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Д.Доржготов, улсын гарьд Д.Баяраа, улсын начин Ц.Ванчинхорлоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр Ц.Жадамбаа, Б.Баттогтох, аймгийн арслан заан начин арваад төржээ.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline