УРАН ДӨШ УУЛ
0 сэтгэгдэл

Алаг-Эрдэнэ сумын нутаг Хөвсгөл нуурын баруун талын Баянзүрхийн нуруу нь өндөр уулын нүцгэн сарьдаг, эгц шовх оройтой уулстай. Энэ уулсын нэг нь Урандөш уул юм. Урандөш уул нь далайн төвшнөөс дээш 2792 м өндөр юм. Урандөш уулын оргил нь тасдаад авчихсан юм шиг хавтгай тэгшхэн байдаг.
 
Нутгийн хүмүүс энэ уулын тухай сонин домог ярьдаг. 5 хар ямаатай нэгэн ядуу эмгэн уулын хормойд аж төрөн суудаг байж гэнэ. Нэг өдөр ямаагаа усалчхаад худгаа таглахаа мартчихсан гэнэ. Худгаас их ус гарч ойр хавийг их усан бүрхэж, хүн амьтан живж үхэх их аюул тулгарчээ.
 
Гэтэл нэгэн бяр чадалтай хүн таарч, Урандөш уулын оройг тас хярган, нөгөө худгийг бөглөсөн гэдэг. Үүнээс Урандөш уулын орой тэгшхэн болсон гэдэг. Урандөш уул нь фосфоритын хүдрийн асар баялагтай уул юм.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline