ҮҮРИЙН ГОЛ
0 сэтгэгдэл

Хөвсгөл нуурын зүүн талын Саравсалын сарьдгаас эх авдаг Залуу үүр, Тагна уулын зүүн талаас эх авдаг Хөгшин үүр гол урагш урсахдаа нийлж Үүрийн гол болно. Үүрийн голд зүүн талаас Цагаан, Уйлган, Дээрх, Гэгээт гол, баруун талаас Хэвэн, Хөх, Ариг зэрэг том жижиг олон гол горхи нийлж Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутгийн дундуур 331 км урсаж Эгийн голд цутгадаг. Ус цуглуулах талбай нь 12300 ам дөрвөлжин километр юм.

Үүрийн гол ой модтой өндөр уулсын дундуур урсдаг. Голын өргөн нь 35-110 метр, гүн нь 0.5-3 метр хүрдэг. Цагаан-Үүр сумын төвийн ойролцоо Үүрийн гол дээр 400 метр урт модон гүүр, ус судлалын харуултай.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline