ЭГИЙН ГОЛ
0 сэтгэгдэл

Хөвсгөл нуурын өмнөд хэсгийн нуурын хоолойгоос эх авдаг ганцхан гол бол Эг бөгөөд 535 км урсаж Сэлэнгэ мөрөнд хойд цутгана. Ус хураах талбай нь 42400 хавтгай дөрвөлжин километр юм. Үүрийн гол цутгана. Голын өргөн нь Үүрийн голтой нийлэхийн алдад 40-70 метр, гүн нь 0,30-3,5 метр, хурд нь 0,6 метр секунд болдог.

Эгийн гол Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган сумын нутгаар өндөр уулын дундуур урсана. Цурхай загастай. Эгийн голд Алаг-Эрдэнэ, Түнэл сумын нутагт модон гүүр, Эрдэнэбулган сумын нутагт төмөр бетонон гүүр тавьсан. Эрдэнэбулган сумын төвийн ойролцоо ус судлалын харуултай.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline