50 100 ЭНЕРГИЙН ТӨВ
0 сэтгэгдэл

Хүнээс гадна байгаль дэлхий хосгүй ховор урлал үзүүлдэг билээ. Тэгвэл 50 х 100 цэг нь бидний нүдэнд харагдахгүй мөртлөө бидний биеийг цэнэглэгч байгалийн энергийн төв юм. Монголчууд бид энергийг байгалиас авч, эрч хүчээ нөхөж байдаг ард түмэн. Тийм ч учраас энергийг бид хийморьтой, сүлдтэй гэсэн үгээр төлөөлүүлэн ойлгодог. Энэ ч утгаараа ямар хиймортой хүн бэ? Ямар азтай хүн бэ? Ямар одтой хүн бэ? Монголын Нууц товчоонд "Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү байна" гэж тэмдэглэсэн байдаг. Харин энерги байхгүй хүнийг бид сүнс сүлд нь доройтсон, хийморь лундаа нь үхсэн гэж их л цээрлэдэг. Хүн хэрэгцээнийхээ энергийн 20-25 хувийг хоол унднаас үлдсэн хэсгийг нойр, газар, ус, сансар огторгуй, гал, салхи, байгалийн сайхнаас авдаг байна. Тэгвэл 50 х 100 огтлолцол дээрээс та бүхэн шууд л 100 хувь энергээ нөхөх боломжтой. Учир нь энэ огтлолцол байгалийн жинхэнэ энергийн төв цэг юм.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline