Өлийн 13 овоо
0 сэтгэгдэл

Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндес даваа бий. Давааны чанх орой дээрх модны бяцхан завсар чөлөе-д баруунаас зүүн тийш цувуулж босгосон арван гурван овоо байде' Үүнийг нутгийн хүмүүс Өлийн арван гурван овоо гэдэг.

Уг овооны гаоал үүсэл, уг сурвалжийг хөөвөл эртний улбаатай бололтой. Түүхч О.Пүрэв “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зуун өмнөд гэж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль 16-р дугаар зууны үед босгосон бололтой. Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг “Дархадын улаан түүх" гэдэг түүхэнд “Хаг Автай хааны хүү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд Шишгэд нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахдаа 13 овоо босгосон” хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг.

Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжээ. Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засаж эргэн тойрон модон хайс барьж, голын том овоонд идээ будаа өргөх, гя барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна. Овоог Баянзүрх, Улаан-Уул, Ринченлхүмбэ, Цагааннуур зэрэг сум нийлж жил бүр тахиж, наадам хийдэг.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline