Жаргалантын дуган
0 сэтгэгдэл

Хөвсгөл аймгийн Жаогалант сумын төв , Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв.

1890-ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дунганг нүүлгэн зөөж одоогийн Жаогалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ. Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуурагдан зангидах, шаантаглаж төв байгаа газар авчран барьжээ.

Тус дуган нь монгол загварын сүм дуганы холбох , ханыг дан банзаар хөндлөн босгох зарэг аргаар угсран барьсан нь буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй, гадуураа эргэн тойрон 6-8 баганатай , гурван үе байсан ба 1930-аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураан янзлаж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline