Уушигийн өврийн буган хөшөө
0 сэтгэгдэл

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 25 километрт Бүрэнтогтох сумын нутагт Дэлгэр мөрний хойд эргээс 3 орчим километрт Уушиг хэмээх хадархаг уулын зүүн урд өвөрт булш хиргисүүр, хөшөө чулуу байдаг бөгөөд нэгэн доор 14 буган хөшөө буй.

Буган хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж буга, нум, бамбай, морь, хутга, нар сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн. Хөшөөнүүд гонзгой урт хэлбэрийн, 1.5-4.8 метр өндөртэй, 0.4-1 метр өргөнтэй, 0.2-0.5 метр зузаантай. Эдгээр 14 буган хөшөөнд нийт 109 бугыг сийлсэн байдаг.

Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Эдгээр хөшөө нь хойноос урагш цуварч байрласан байдаг.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline