ЧИНГҮНЖАВЫН ХӨШӨӨ
0 сэтгэгдэл

Аймаг байгууЛагдснЫ 60 жйЛийЙ ойн өмнө Монголын үндэсний эрх чөлөөнйй төлөө тэмцэгч Хотогойдын Шадар ван Чингүнжавын дурсгалыг мөнхжүүлэн хөшөөг нь босгохоор аймаг шийдвэрлэсэн байна. Энэ дагуу уран бүтээлчдййн дунд хөшөөний эх загвар бүтээх уралдаан зарлахад аймгийн Урчуудын эвлэлийн салбарын барималч Ц.Цэдэн Ишийн загвар шалгарсан байна. Зохиогч өөрийн загварын дагуу Чингүнжавын хөшөөг бүтээх ажилд орЖ, тухайн үед баригдаж эхэлж байсан Соёл спортын ордны баруун талд 1992 онд босгож хөшөөний нээлтийг хийжээ. Хөшөө 2 метр гаруй өндөр товгор өндөрлөгийн дээрх бетонон суурь дээр босоо хэлбэртэй байрлуулсан. Чингүнжавын хөшөө 5 метр хэртэй өндөр, соёмбо бүхий малгайтай, баатар эрийн хуяг дуулгатайгаар бүтээсэн юм. Хөшөөг төмөр бетоноор цутган, боржин өнгөлөгөөтэй бүтээжээ.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline