Ачмаг нуур
0 сэтгэгдэл

Аймгийн төвөөс зүүн тийш 30-аад км зайд Босгын давааны хотост 1588 метрийн өндөрлөгт оршдог шорвог устай багавтар нуур. Нуур урдаасаа зүүн хойш сунаж тогтсон 2 км урт, 1 км гаруй өргөнтэй, хужир шүүтэй, 1,8 км ам дөрвөлжин талбай бүхий нуур юм. Нуур хойд хэсгээрээ гүнзгийвтэр, усны найрлаганд нь сульфат хлорт натри зонхилдог байна. Дээр үед энэ нуураас хоолны давс ашиглаж байсан гэдэг хууч яриа байдаг. Нуур гадагш урсгалгүй, хурын ус, газрын гүний усаар тэжээгддэг. Өвөл нуурын мандал хөлдөж, зузаан мөсөн бүрхүүл тогтоход мөсөн дээр хужир шүү ургадаг. Түүнийг ойролцоох Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул сумын иргэд хамж, малын эрдэс тэжээл болгон ашигладаг. Нуурын өмнө хэсгээр Мөрөн, Улаанбаатар хотын чиглэлийн төв зам гардаг.

Хөвсгөл аймаг, Түнэл
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline