Доод Цагаан нуур
0 сэтгэгдэл

Дархадын хотгорт 100-гаад орчим том, жижиг нуур байдаг. Нэгэн уудам хөндийд ийм олон нууртай газар манай улсад хаа ч байдаггүй . Энд Доод цагаан, Сайрт, Товогийн цагаан, Цойцон, Дээд цагаан, Дүүрэн, Жошим, Сэмс зэрэг томоохон нуурууд байна. Зарим нуур нь хэд хэдэн нуураас бүрддэг

Цоод цагаан нуур нь эдгээр нууруудаас хамгийн том юм. Тарган нуур, Дунд нуур, Хармай нуур гэсэн гурван нуураас бүрддэг. Доод цагаан нуур нь 6400 гаруй га талбайг эзэлдэг. 18 км урт, 7 км ергөн юм. Тарган нуур нь 3.5 метр. Дунд нуур нь 5 метр, Хармай нуур нь 15 метр гүн юм. Хармай нуур заримдаа 2-3 метр зузаан хөлддөг.

Доод цагаан нуурт Шишгэд, Хогорог.Шарга. Хармай, Арсайн гол цутгана.

Дархадын хотгорын нуурууд нь энэ нутгмйн олон жилийн цэвдэгтэй холбоотой үүссэн гэж судлаачид үздэг. Дархадын хотгорын нуурууд нь цагаан загас, тул, зэвэг, хадир зэрэг агнуурын загастай.

Хөвсгөл аймаг, Цагааннуур
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline