Зүүн нуур
0 сэтгэгдэл

Шинэ-Идэр сумын төвөөс хойш 10-аад км зайтай далайн түвшнээс 2020 метрийн өндөрт оршдог тогтмол устай жижиг нуур юм. Нуурын талбай нь 17 ам дөрвөлжин км юм. Урт нь 7 км, өргөн нь 4 км орчим юм. Өвөл хөлддөг. Нуурны ус нь хужирлаг, гадагш урсгалгүй. Харин Зүүн хоолойн гол цутгадаг. Голын ус хур багатай жил тасалддаг. Нуур загасгүй. Нуурын зүүн талаар аймгийн төв орох буюу урагшаа Жаргалант сум орох гол зам өнгөрдөг. Нуур луу зүүн хэсгээс түрж орсон жижиг хошууг Сант гэнэ. Сантын орой дээр овоотой, түүнийг нутгийнхан үе үе тахидаг. 

Хөвсгөл аймаг, Шинэ-Идэр
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline