Сангийн далай нуур
0 сэтгэгдэл

1888м өндөрт 165ам.км талбайг эзлэн оршдог давстай нуур. Урд эргээр хадан хясаатай. Шувууд их цугладаг, загастай. Цагаан-Уул, Шинэ- Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн заагт орших энэ нуурыг Сангийн далай хэмээн нэрлэдэг. Эл нуур далайн түвшнээс 1988 метр өргөгдсөн. Нуурын урт 32 км, өргөн 13 км орчим, талбайн хэмжээ 165 ам дөрвөлжин км юм. Нуурын ус цуглуулах талбай 2710 ам дөрвөлжин км болно. Гүн нь баруун талаараа 30 метр. зүүн хэсгээрээ 12-13 метр юм. Нуурыг эргэн тойрон уул, нуруу, толгод, хадан цохио хүрээлсэн. Зарим хэсгээр гүн түрж орсон хошуу булан байдаг. Нуурын ус сулавтар давстай, харин захаараа их давстай. Энэ нуурын усыг тэтгэдэг байнгын урсгалтай гол мөрөн үгүй. 1905 оны газар хөдлөлтөөс Сангийн далайн ус талбай нь нэмэгдсэн гэж настай хүмүүс хуучилдаг. Өвөл нуурын мандал мөс бүрхэж хөлддөг.

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline