Идэрийн гол
0 сэтгэгдэл

Хангайн нурууны Загастайн давааны 2700 метрийн өндрөөс эх авч 452 км урсаж, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн болдог. Идэрийн голыг Сэлэнгэ мөрний эх гэж үздэг. Ус хураах талбай нь 24555 хавтгай дөрвөлжин километр юм. Идэрийн гол адагтаа баруун талаасаа Чулуут голтой нийлсний дараа өргөн нь 100-120 метр гүн нь 0,7- 2 метр болдог. Голын усны 30 хувийг хөрсний ус, 25 хувийг хайлсан цас, мөсний ус, 45 хувийг борооны ус эзэлдэг. Аравдугаар сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл 170-180 хоног мөсөн бүрхүүлтэй байна. Идэрийн гол Жаргалант, Галт, Төмөрбулаг сумын нутаг дундуур урсдаг, зэвэг, хадран, цурхай зэрэг загастай. Галт сумын Зүрх багийн нутагт Ус судлалын харуултай. Түүний хэмжилтээр Идэрийн голын жилийн дундаж урсац 1.10 шоо дөрвөлжин километр юм. Жаргалант суманд модон гүүртэй, Галт сумын Нүхтийн аманд 162.5 метр урттай төмөр бетонон гүүр 2003 онд ашиглалтад орсон.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline