Хөвсгөл нуур
0 сэтгэгдэл

2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр,  усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, омоль, май, зэвэг, улаан нүдэн, алгана зэрэг 9 зүйл загас амьдардаг. Хөвсгөл нуур 9 дүгээр сарын сүүлчээс эхэлж хөлдсөөр 11 дүгээр сарын сүүлийн хагаст бүрэн хөлдөж, 5 дугаар сард мөс ханзрах боловч 6 дугаар сарын эхээр мөстэй байх нь цөөнгүй. Хөвсгөл нуур нь эрт төрмөлийн эриний үеийн хагарал дагаж тогтсон насны хувьд Байгаль нууртай ойролцоо бөгөөд тектоник гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал нь их хэрчигдсэн, булан тохой арал хойг, элэгдлийн чулуут эгц дэнж, хадан хясаа элбэгтэй.
Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий. 

Хөвсгөл нуур туйлын гүнзгий учраас зуны богино хугацаанд алгуур халж зөвхөн 50 м хүртэлх өнгөн хэсэг нь бүлээсэх бөгөөд усны гадаргын температур 18 градусаас хэтэрдэггүй учраас манай орны Хамгийн хүйтэн устай нуур ажээ. Уг нуур нь уртрагын дагуу сунасан тектоник гаралтай хотгорт тогтсон гонзгой зууван хэлбэртэй, хойноос урагш 133.4 км урт, баруунаас зүүн тийш 39.5 км өргөн, 2612 хав.дөр.км талбайтай. Хөвсгөл нуур нь 380 шоо км усны нөөцөөрөө дэлхийд 14-р байранд, Азид 2-рт ордог бөгөөд манай орны гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нууранд бүгд 46 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх авч урсана. Урсгал хурдтай булингар бүхий олон гол горхи энэ нуурт цутгах боловч түүний ус маш тунгалаг, гэрэлтэлтийн эцсийн хязгаар нуурын төвд 22.9 метр, гол горхины цутгал болон эрэг хавьд 14.3 метр хүрдэг.   
Хөвсгөл аймаг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline