Соронзон хад
0 сэтгэгдэл

Дэлхийд ховорхон тогтоцтой хад байдаг нь "Соронзон" юм. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчнөө засдаг байна. Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг аж.

Харин өвчнөө анагаахын тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна. Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг байна. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог аж.

Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань нэгэн бахархал юм.

Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оршидог
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline