Буур хээрийн тулалдааныг ойролцоогоор 1180 оны үед Гурван мэргидэд булаалгасан эхнэр Бөртө үжинийг буцаан авахаар Тоорил хан ( сүүлд Ван хан ) ба Жамух андын тусламжтайгаар хийж ялалт байгуулжээ. ' Эрсэн хүнээ олсон тул энд буудаллая ' гэсэн утга бүхий гэрэлт чулуун хөшөөг хожим нь босгосон. Буур голын хөндийд 1727 оны 8 дугаар сарын 25 нд Манжийн талаас амбан сайд Тулушин, Халхын ван Эфү Цэрэн, Оросын талаас гүн Рагузинский нар тэргүүлж ' Буурын гэрээ ' - г байгуулжээ. Уг гэрээгээр Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны Шавинайн даваа хүртэл Монголын хойд хилийг тогтоож байв.